Онцлох мэдээ

Европ стандартын “AB” хүүхдийн цэцэрлэг Монголд нээгдлээ

Ном унших нь яг л тоглоом тоглохтой адил гэдгийг мэдрүүлж чадвал хүүхэд уншиж эхэлдэг гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг тоглоомоор нь дамжуулан хөгжүүлэх нь үр дүнтэй гэсэн үг. Европын орнууд энэхүү аргыг хэрэгжүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг байна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын Европ стандартыг бий болгож чаджээ. Тэгвэл энэхүү европ стандартыг Монголдоо нэвтрүүлж, монгол хүүхдийг хөгжүүлж, хүмүүжүүлэх зорилго бүхий “AB” хүүхдийн цэцэрлэг “Кинг тауэр”-т нээлтээ хийлээ.


Энэхүү цэцэрлэгийн “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай гэргий Анугийнхаа хамтаар 100 хувь өөрсдийн хөрөнгөөр байгуулжээ. Ч.Ану 10 гаруй жил Европт амьдарсан учраас тэндхийн сургуулийн өмнөх боловсролын стандартыг Монголд хэрэгжүүлэхийг хүсдэг байсан аж. Энэхүү хүслээ биелүүлж, Европ стандартын “AB” цэцэрлэгээ байгуулж, хэдийнэ бяцхан шавь нараа элсүүлээд амжжээ. “AB” цэцэрлэгийн хувьд хоёр талдаа гардентай, агааржуулалт бүхий өндөр таазтай, 1000 орчим мкв талбайтай учраас хүүхдэд ээлтэй тохилог орчинг бүрдүүлж чадсан. Өдгөө тус цэцэрлэг одоо 120 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. АНУ, Хятад, Филлиппинээс ирсэн чадварлаг багш нараас гадна сургуулийн өмнөх боловсролоор мэргэшсэн чадварлаг монгол багш нартай.
“AB” цэцэрлэг 2-5 насны хүүхдүүдийг элсүүлж, тоглоомоор нь дамжуулан тэднийг хөгжүүлэх, англи хэл сургах зорилготой бөгөөд “Манлайлагчдыг төрүүлье” уриан дор ажиллаж байна. Хүүхдэд юу хийхийг нь тулган шаардах бус тэдэнд өөрөө өөрсдөө манлайлах боломжийг олгож буйгаараа эдний цэцэрлэг онцлогтой. Түүгээр ч барахгүй хүүхдүүдийн тоглох тоглоомыг Япон, Европоос хамгийн сүүлийн үеийн чанар стандартад нийцсэн зэргийг нь харгалзан оруулж ирсэн байна.

Тоглоомоор дамжуулан хүүхэд бусдыг хэрхэн хайрлах, ажилд суралцах, тухайлбал: ороо хэрхэн хураах, цай хэрхэн чанахаас эхлээд олон төрлөөр хөгжүүлэх аж. Анги дүүргэлтийн хувьд нэг анги 20-25 хүүхэдтэй, сургуулийн өмнөх боловсролоор мэргэжсэн хоёр үндсэн багштай хичээллэдэг байна. Гадаад багш нараа мэргэжлийн ур чадвар, хүүхэдтэй харилцах харилцаа, хандлага зэргийг нь харгалзан урьж ирүүлсэн бол монгол багш нараа маш өндөр шалгуураар шалгаж авсан гэдгээ “AB” цэцэрлэгийн удирдлагууд онцолж байв. Түүнчлэн “AB” цэцэрлэг нь дотроо эмч, сэтгэл зүйч, хоол зүйчтэйгээр ажилладаг байна. Ингэсээр хүүхдүүдийг шим тэжээлтэй, эрүүл эко хоол хүнсээр хангах, түүнчлэн сэтгэл зүй, эрүүл мэндэд нь ч хяналт тавих давуу талтай.


“AB” цэцэрлэгийг үүсгэн байгуулагч Маадай “Манай цэцэрлэг цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, Нидерландын нэгэн цэцэрлэгтэй хамтран ажиллахаар болсон. Ингэснээр хоёр тал сургуулийн өмнөх боловсролын хүрээнд харилцан туршлага солилцох давуу талта” хэмээн тодотгосон юм. Иймээс бид бяцхан үрсээ “AB” цэцэрлэгт итгэл төгс даатгаж болох нь ээ.
Уншигч та Европ стандартын “AB” цэцэрлэгийг цэцэрлэгийг сонгохыг хүсвэл “AB kindergarten” Фэйсбүүк хуудсаар зочлох юм уу 77201212, 99109501 утсаар холбогдоорой.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!