Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргажээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн талаар мэдээллэв.

Тэрээр “Монгол Ардын нам Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, нам төрийн тогтолцоог зүй бусаар өөрчилж, хараат бусаар ажиллах ёстой үүрэг зорилгыг гажуудуулж, МАН-ын эгэл жирийн гишүүдийн итгэлийг эвдэж, орон нутаг дахь намын удирдлага, Засаг даргын цэрэгжүүлсэн, үндсэн хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан тул МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн захирамж гарган Дээд шүүхэд шилжүүллээ” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар
9 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж

1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.

2.Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө.

3.Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, нийтээр дагаж мөрдөх зарлиг түүнд өөрөөр заагаагүй бол төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлиг, захирамж тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.

4.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

10 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг нийтлэх

1.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвшөөрснөөр төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэхээс гадна хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

2.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлэхдээ төрийн төв хэвлэлд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримтална.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!