Амжилт Мэдээ

“Жангар” судлалын хурал Бээжин хотноо болжээ

Хятадын “Жангар” судлалын хүрээлэнгийн 2019 оны эрдэм шинжилгээний хурал  Бээжин хотод өнгөрсөн баасан гарагт буюу 11 дүгээр сарын 29-нд  болжээ.

БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний утга зохиолын хүрээлэн, Хятадын “Жангар” судлалын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан тус хуралд Бээжингийн Төвийн үндэстний их сургууль, Гансу мужийн Баруун хойдын их сургууль, ӨМӨЗО, ШУӨЗО-ны их дээд сургууль болон судалгааны байгууллагуудаас 40 гаруй эрдэмтэн оролцож 19 үндсэн илтгэл тавьсан байна.

Ойрд монголчуудын дунд үүсэж дэлхийд тархсан “Жангар” туулийг эмхэтгэх, цуглуулах, хэвлэх, судлах ажил эхлээд 200 гаруй жилийг үдэж байгаа билээ. Энэ удаагийн хуралд судлаач эрдэмтэд “Жангар” туулийн зарим гар бичмэл, тархалт, үг хэллэгийн утгыг тодруулах, туурвил зүйн онцлог, хүүрнэлийн хэв шинж, хувилбар, орчуулгыг хэлэлцсэний зэрэгцээ энэхүү түүхэн бүтээлийг хамгаалах, уламжлуулах, судалгааны дата сан хөмрөг байгуулах, урлагийн бүтээл болгон түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцсон байна.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!