Амьдрал Мэдээ

ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгалуулсан найман ААН-ийг зарлалаа

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан санхүүжилтээ өндөр хүүтэй хадгаламжид хадгалуулсан найман аж ахуйн нэгж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Эдгээр ААН-үүдийг дурдвал,

  • Урансэлэнгэ ХХК – 2009 онд тоосго үйлдвэрлэлийн зориулалтаар байгуулсан тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Энхбаатар ажилладаг. Монголын талаас Халиун уул БНХАУ Шин Шэн Да гэсэн компаниуд хувь эзэмшдэг.
  • Цагийн эрч ХХК – Эзэмшигч нь Б.Туяа. 2010 онд байгуулагдсан гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэлээр үйл ажиллагаа явуулдаг
  • Грийнтауэр констракшн ХХК – Монгол Улсын иргэн Д.Тунгалагийн эзэмшдэг тус компани 2011 онд барилгын засал чимэглэлийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2016 оноос Д.Тунгалаг эзэмшиж байгаа юм байна.
  • Намжсод ХХК – Ч.Эрдэнэбаяр 2008 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулсан.
  • Цамбагарав трейд ХХК – П.Санжмятав, М.Баасандаш нарын нэр дээр бүртгэлтэй тус компанийг 2018 онд газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр байгуулсан.
  • Эс Эй Эм И ХХК – Ш.Ариунзаяа гэх хүний нэр дээр бүртгэлтэй бөгөөд 2009 онд барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  • Жигүүрт хөсөг ХХК – 2007 онд байгуулагдсан уг компанийг Х.Болдбаатар эзэмшдэг.
  • ТБМТ ХХК – Г.Оюунтуяа гэх хүний эзэмшилд байдаг бөгөөд 2007 онд байгуулагдсан оёдол, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!