Амьдрал Мэдээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн бэртжээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 545 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 397 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 11 хүн бэртэж, орон нутагт нэг хүний амь хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 9-ний 16.30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг “Оросын булаг” гэх газар засмал замд “Hyundai accent” загварийн тээврийн хэрэгсэл онхолдож, 52 настай зорчигчийн амь хохирсон байна. Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 51 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Улаанбаатар хотод өнөөдөр цас орж, Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!