Онцлох мэдээ Папараци

ЖДҮ-чин гишүүдийн хуурамч инээмсэглэл

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэр өнгөрсөн хавар олонд ил болсон билээ. Жинхэнэ ЖДҮ-чидээс өрсөж хувийн бизнестээ хөрөнгө оруулалт авсан гэх нэр зүүсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон  Б.Саранчимэг нарын ийм нэгэн патиарыг хүргэж байна. Гишүүн Б.Ундармаагийн хувьд 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийг зээлсэн гэдэг.  Ингэхдээ тэрбээр Авлигатай Тэмцэх Газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж дурдсан “Доктор МЭИК” ХХК-даа зээл авсан байдаг. Б.Ундармаагийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн нийт эзэмшдэг компанийн үнэ цэнэ 128 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Гэтэл ийнхүү жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нэн хөнгөлөлттэй зээлтэй барьцалдах хэрэг түүнд байв уу?! Харин Б.Саранчимэг гишүүний хувьд төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК” 2018-08 сард 800 сая төгрөгийн зээлийг олгосон гэсэн мэдээлэл олон нийтэд ил болсон.  Б.Саранчимэгийн төрсөн дүү болох УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Хүн хажуудаа байгаа эрдэнээ мэддэггүй юм билээ. Дүүдээ ард иргэдийнхээ хүртэх ёстой байсан хөнгөлөлттэй зээлээс авч өгсөн, эргүүлэн төлнө” хэмээж байсан билээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!