Онцлох мэдээ

Женко МАФИЙН толгойлогч уу,МОНГОЛЫН Ерөнхийлөгч үү??

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албаа хүлээж авснаас хойш даруй хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд төрийн тэргүүн маань ажил албатайгаа дасах гэж чамгүй будилж явсан. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчөөс эрхгүй ялгарч байгаа нэг зүйл нь түүний имидж. Хар шил, костьюмныхаа дотуур өмссөн хар ноосон цамц эсхүл gum-д бэлтгэл хийх гэж байгаа аятай саарал судалтай өмд, майк. Харин сүүлийн үед цөлийн шар гэж нэрлэдэг гутал, улаан үүргэвтэйгээр энд тэндэхийн хурал семинарт морилж явдаг жишиг тогтов. Энэ имидж нь түүнийг Ерөнхийлөгч гэж яавч харагдуулахгүй байна.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар хүндэтгэлийн жагсаалын өмнө үг хэлэхдээ ч, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд төрийн нэрийн өмнөөс уучлалт хүсэхдээ ч өнөөх хувцаснаасаа салаагүй. Хамгийн сүүлд МХАҮТ-аас зарласан Монголын шилдэг 100 бизнес эрхлэгчийн зангиагүй уулзалтанд хүрэлцэн ирэхдээ улаан үүргэвч үүрчихсэн захын наймаачин шиг ирэх вэ дээ. Зангиагүй уулзалт гээд ингэж хайнга хандаж болох уу, та минь ээ. Ямар сайндаа л олон нийт түүнийг бие хамгаалагч гэж андуурах вэ. Харин энэ удаа бие хамгаалагч цаашаа.
Энэ нь нэг талаар Х.Баттулга гэх хувь хүний хэнээс ч хараат бус, өөрийнхөөрөө гэдгийг илтгэх имидж байж болох. Тэр угаас мафийн толгойлогч маягийн энэ имиждээ илэрхий дуртай гэдгийг бүгд мэднэ. Гэвч энэ хүн өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүн болжээ. Хувийн дур зоргоо тэргүүнд тавихаасаа илүү улсын эрх ашиг, ёс журмыг нэгдүгээрт тавих үүрэгтэй болсон. Тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалтны хэм хэмжээг баримталж, улсын дипломат ёс, харилцаанд суралцах даалгавар хүлээн авсан.


Аливаа Ерөнхийлөгч улсынхаа нэрийн хуудас, нэр төр нь гэгддэг биш бил үү. Х.Баттулга үг дуу цөөтэй, хөмсгөө зангидсан дүр төрхтэй, хар цамц, хар шилнээс салдаггүй нэгэн байж болно оо. Хэрвээ тэр Ерөнхийлөгч бишсэн бол түүний юугаа өмсөж зүүх нь улсын хэрэг биш, хувийнх нь дур зоргын асуудал байхсан. Өөнтөгч нүдэнд өчүүхэн хазгай харагдах эрхгүй төрийн тэргүүн болсон гэдгээ ноён Женко ойлгох учиртай.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!