Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Жолоочийн торгуулийг ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД хамруулна

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийх үеэрээ “Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх шаардлагагүй” гэж байсан ч Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нар хаалттай хэлэлцэх санал гаргаж, гишүүдийн 71,3 хувь дэмжсэнээр  хуралдааныг хаалттай явуулахаар болсон юм.

Хуулийн төслийг 2021 оны долдугаар сарын 1-ээс өмнө хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Хуулийн хүрээнд жолоочийн торгууль гэх мэт 73 тэрбум төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулах аж.

Зургаадугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд нийт 9987 ялтан байгаагаас

  • 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж,
  • 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломж бүрдэнэ
  • 469 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасах аж. Хэдэн хүн магадлангаар суллагдах нь одоогоор тодорхойгүй байна.
  • Өсвөр насны 25 хүн суллагдсанаар нийт 1013 хүн өршөөлд хамрагдах аж.
  • Хорихоос бусад төрлийн ял эдэлж байгаа 3915 хүн мөн өршөөлд хамрагдана.

Өршөөлд хамрагдсан иргэдийн хоол хүнсний зардлаас 1.7 тэрбум төгрөг хэмнэж, үлдсэн хоригдлыг хорих анги, байгууллагын хоригдлын байрны багтаамжид нийцүүлэн тараан байршуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлнэ гэж үзжээ.

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг үйлдэж, торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байгаа аж.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!