Тэрбээр киноноос өмнө нэгэн залуутай үерхдэг байсан бөгөөд тэд дотно харилцаанд орохдоо бичлэг хийдэг байжээ. Ийм бичлэг нэг биш байдаг гэх мэдээлэл байна.
Гал халуун хосууд өдгөө салсан ч токсик харилцаатай гэнэ. Учир нь найз залуу нь секс бичлэг задалж магадгүй гэж үзэн Н.Сугармаа цагдаад “захиалга” өгч хориулсан гэх мэдээлэл цахим орчинд гарч байна. Уг мэдээлэлд “ … жүжигчин Н.Сугармаа нь удахгүй тоглосон кино нээлтээ хийх учраас хуучин найз залуу нь дотно харилцааныхаа бичлэгийг дэлгэчих вий гэж эмээн ЭЦА-ны алба хаагч Э.Доржбатад хандсан ба тус мөрдөгч нь жүжигчин Н.Сугармаагийн хуучин найз залууг 30 хоног хорих 461-р ангид цагдан хорьжээ. Харин хоригдсон залууг шүүхээс батлан даалтад суллахдаа “Хохирогчтой буюу жүжигчин Сугармаатай уулзахгүй байх хязгаарлалт тогтоон суллажээ. Гэтэл жүжигчин Н.Сугармаа өөрөө тус суллагдсан залуутай уулзахаар улайрч , бүр ажлын байран дээр нь очсон ба Хоригдоод суллагдсан залуу Жүжигчин С ын гар утаснаас түүнийг өөртэй нь уулзаж буй шалтгаан нь зохион байгуулалттай байсныг нотлох баримтуудыг олж баримтжуулан авчээ…”