Амьдрал Мэдээ Шар мэдээ

Ж.Бат-Эрдэний эхнэр хатан ухаанаа харуулсаар явна

Төрийн ордоны тамхины цэгээс мэдээлэл хүргэдэг Б.Сүнээ, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын амрагийн явдал энэ намрын трэнд сэдэв байсан. Олны анхааралд байх дуртай хөнгөмсөг хүүхнүүд өөрсдөө л хэл амны бай болдог жамтай. Сонгуулийн шуургаар амраг хосын харилцаа түмэнд зарлагддаг жишгээр “сахал” Ж.Бат-Эрдэнэ, Б.Сүнээ нарын хайр сэтгэлийн харилцаа ил болсон. Б.Сүнээ ч яахав залуу, халуухан насан дээрээ яваа шуурга шиг бүсгүй. Харин Ж.Бат – Эрдэнэ УИХ-ын гишүүнээс Зам тээврийн сайд хүртэл дэвшиж ажилласан ч нэр цэвэр байсан удаа үгүй.

Түүний гэргий Д.Отгонсүрэн Улсын ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин байсан гэдэг. Царайны сайхан, уран хөдөлгөөн, гоолиг биеэрээ эрчүүдийн нүд унагаж, сэвэлзэж явсаар Ж.Бат-Эрдэнийн эхнэр болж, ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явсан өдрүүд түүнд бий. Нөхрөө баалуулж, элдэв асуудалд нэр холбогдоход жинхэнэ хатан ухаанаар тэдгээр өдрүүдийг давсан нь тодорхой. Д.Отгонсүрэнг эрх танхи ч гэж жигтэйхэн гэлцэх нь бий. Нөхрийнхөө далбаан доор намирч явсаар “Чойжин ламын сүм” музейд эзэн сууж, бужигнуулж эхэлсэн. Түүхэн дурсгалт газрын тоосго, булан бүрийг хөдөлгөж, зөвхөн хөрөнгөлөг хүмүүст үйлчилдэг газар болгож хувиргасан гэх нь бий.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!