Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багийн иргэн 46 настай А нь 5-р сарын 14-ны өдөр зуурдаар таалал төгсчээ. Талийгаач дөрөв хоногийн өмнө буюу 5-р сарын 10-нд сумын эмнэлэгтээ очиж “Синофарм” үйлдвэрийн веросэл вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна. Тэрбээр вакцин хийлгэхээсээ өмнө даралтаа үзүүлэхэд 140 хүрсэн учир түр азнаад даралтаа буулгажээ. Харин маргааш нь түүний бие эвгүйцэн, сульдаж ядарсан, хоёр хоногийн дараа цээж хөндүүр оргиод байна хэмээн зовиуруудаа эхнэртээ хэлсэн байна. Ингээд эмнэлэг явах гэсэн ч биеийнх нь байдал гайгүй болчихоор нь ямаагаа самнахаар хөдөө явсан бөгөөд тэрбээр ямаагаа самнаж байхдаа нас баржээ.
Дараагийн мэдээ