Завхан аймгийн Их-Уул сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 04 сарын 19-нд ирсэн Хөвсгөл аймгийн харьяат 1 иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарч ойрын хавьтлын -7, дам хавьтлын-31 иргэнийг тусгаарлан хянаж байна. Олон нийтийн цахим сүлжээн дэх тухайн иргэнийг оргож орж ирсэн,12-дугаар ангийн хүүхэд халдвар авсан гэх мэдээлэл нь худал бөгөөд тухайн иргэнээс болон эрсдэл өндөртэй ойрын хавьтлын иргэдээс сорьц цуглуулан PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Иргэд та бүхэн эрсдэл өндөр цаг хугацаанд албаны баталгаатай эх сурвалжаас мэдээллийг хүлээн авч гэр гэртээ байж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.
Дараагийн мэдээ