Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Шар мэдээ

Загвар өмсөгч Ээгий: Худлаа смарт утасныхаа цаанаас хуцаад май шүү

Саяхан найз бүсгүйгээ зодсон хэмээн нийгмийн сүлжээнд олон нийтийг бухимдуулаад байсан С.Эрдэнэцогт буюу Ээгий дахин олны “дургүйг” хүргэв. Тэрбээр “Urban talk” нэвтрүүлгийн үеэр эрүүлжүүлэхэд орсоноо гайхуулж, төлбөртэй өрөөнд орсоноо бишрүүлж, чухамдаа тэнд сайхан байснаа түмэн олонд суртчилав.

Түүнчлэн “Хүний хүүхдийг гөлөг, хажуу айлын эхнэрийг гичий” гэх мэтээр хараал хэлж, түүнийгээ бүр нэвтрүүлэг болгон цацав.

Цагдаагийн шоронд цагаан хэрэглэлтэй, тансаг, тусгай өрөөнд өндөр төлбөр төлөөд хоригдсон этгээд гарч ирээд ингэж гэмшиж байна. Хийсэн хэрэгтээ гэмших биш бүр, хүчирхийллийг өөгшүүлж сошиалаар дэвэргэж архидаж сууна.

Тэрээр хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ уучлалт гуйх биш бүр “Учрал бид 2 яах уу дээ. Угаасаа ер нь яахын. Үхсэн…Та нар яасан сүртэй юм. Нүхэн жорлонгоосоо  салаагүй, лаларууд байж худлаа смарт утасныхаа цаанаас хуцаад май шүү” хэмээн дургүйцлээ илэрхийлэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!