Тавдугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 977 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 670 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 15, Орон нутагт 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3, Нийслэлд 1 хүний амь хохирсон байна.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:
Мотоциклтой автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2 хүний амь хохирсон байна.
Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:
Тавдугаар сарын 18-ны өдрийн 18:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, сумын төвөөс 3 км зайд, шороон замд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдож, улмаар 2 хүн гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон осол гарсан. Мөн тавдугаар сарын 19-ний өдрийн 21:00 цагийн орчимд СХД-ийн нутагт явган зорчигч автомашинд мөргүүлж, тухайн өдрийн 16:00 цагийн орчимд Баян-Өлгий аймагт, шороон замд автомашин мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч амь хохирсон.
Тавдугаар сарын 20-ны өдрийн 06:00 цагийн орчимд Хэнтий аймагт автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон осол гарчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр –10
Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргөгдөх хэлбэрээр-3
Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2 хүн тус тус гэмтсэн.
Орон нутагт:
Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-3
Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-3
Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-2 хүн тус тус гэмтсэн.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 132, Орон нутагт 107, Улсын хэмжээнд 239 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашин хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг тогтмол шалгаж байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба