Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, хоёр хүн амь насаа алджээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 17-нд нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

  • 2021.06.17-ны 22:00 цагийн орчим Архангай аймгийн Хашаат сумын нутагт улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож, зорчиж явсан хүүхэд гэмтсэн.
  • 2021.06.17-ны 23:00 цагийн орчим Баян-Өлгий аймагт суудлын автомашин онхолдож, жолооч нас барсан.
  • 2021.06.17-ны Төв аймагт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нас барсан.
  • 2021.06.17-ны 02:00 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг Тэрэлжийн замд суудлын автомашин нэг тооны буга дайрч, замын хажуу руу онхолдон, жолооч зорчигч гурван хүн гэмтсэн осол хэрэг бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна. Арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 80 зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 47 зөрчлийг илрүүлсэн байна. 

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 80, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 102 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган  зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!