Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Зарим татвар төлөгчийн битүүмжилсэн байсан дансыг нээжээ

Татварын байгууллага нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд тус тус заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд татварын өр хураахдаа Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэг 55-71 дүгээр зүйлд заасан нэхэмжлэх хүргүүлэх, татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийг Татварын удирдлагын нэгдсэн системээр тодорхойлдог.

Татварын удирдлагын нэгдсэн системийн програмчлалаар 2020 оны татварын тайлангаар үйл ажиллагаа нь хэвийн буюу Ковид-19 цар тахлын хүндрэл үүсээгүй салбарын тодорхой тооны татвар төлөгчдийн татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжлэх мэдэгдэл хүргүүлсэн.

Ковид-19 цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах дансны битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн  явуулах боломжоор хангасныг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!