Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЗАСГИЙН ГАЗАР: Хоолны газар, амралтын газрыг зогсоох эсэхийг эцэслэнэ

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2021.06.16/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагаас эхэллээ.

Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул ресторон, хоолны газрыг заалаар үйлчлэхийг хориглох, амралт болон жуулчны баазуудын үйл ажиллагааг маргаашнаас эхлэн 7 хоногийн хугацаатай түр зогсоох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Учир нь, Улсын Онцгой комисс өнгөрсөн даваа /2021.06.14/ гарагт хуралдаж, хөл хорио тогтоохгүй, хяналтыг чангатгах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ халдварын эрсдлээс сэргийлж ресторон, цайны газар болон амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан юм. Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцэслэх юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!