Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Зах, худалдааны төвүүдийн барааны тасгууд нээгдлээ

УОК-ын шуурхай ажлын хэсэг өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, тавдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдрөөс зургаан салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн. Үүнд:

  • Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байна. Вакцины давтан тун хийлгээд 14-өөс дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй. Зорчих хөдөлгөөнийг зохицуулахтай холбоотой УОК-ын даргын баталсан Түр журамтай танилцах бол ЭНД дарна уу.
  • 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • Нийслэлийн 9 том зах, худалдааны төвүүдийн барааны тасгуудын үйл ажиллагааг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс зах гэх мэт.
  • Хоол үйлдвэрлэгчид болох ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд вакцины давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж болно.
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
  • Сауныг үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулж болно.

Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм. Харин улсын хэмжээнд есөн төрлийн үйл ажиллагааны салбарыг эрсдэлтэй учир хязгаарласан хэвээр байна. УОК-иос 6-р сарын 2-нд дахин эрсдэлийн үнэлгээ хийсний дараа нээх, эсэхийг шийдвэрлэнэ. Тухайлбал, Баар, Караоке, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээгээгүй байгаа юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!