Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

Зугтсан хүн зугаалж явна


Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа нүүрсний хулгайн автор бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж байсан бол удалгүй араас нь түүнийг гадаад руу зугтсан нь үнэн гэсэн.
Тэрбээр, “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар гавьяат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л…
Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл” гэж байлаа.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон талаар албан бус эх сурвалжууд мэдээлсэн ч үүнийг няцааж түүнийг хилээр гарч зугтаасан гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд мэдэгдэж байв. Харин зугтсан гээд сүрхий зарлагдаад байсан Х.Баттулга нь баяр наадмаар Хүй долоо худагт баяр хөөртэй айл гэр, хамт олноор орж, зугаалсан шиг явна лээ. Улс төр хоржоонтой ч зарим нэг төрийн өндөр албан тушаалтнууд зөнөгрөлөөсөө ангижирч, баталгаатай нотолгоотой мэдээлэл түгээж байвал таарна. Ямартай ч Х.Баттулгатай холбоотой хэрэг хаашаа эргэж, хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхой бус байгаа ч тэрбээр Монголдоо, бүр олны нүдэн дээр наадамлаж явна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!