Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа сувилагчдын төлөөллийг Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр шагнаж, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн бичгийг гардууллаа.

Тодруулбал,

  1. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэл,
  2. Баянгол дүүргийн ЭМТ-ийн сувилагч Д.Даваасүрэн,
  3. Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн сувилагч Г.Сайнцэцэг,
  4. Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн  Сувилахуйн албаны дарга Ц.Алтанчимэг,
  5. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Уянга,
  6. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Энхтуул нарын зургаан хүнийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхий бичгийн батламжийг гардуулав.

Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч Авирмэдийн Наранцэцэг Алтангадас одонгоор шагнасан бөгөөд эрхэлсэн ажилдаа үнэнч байж, хамт олноо тэргүүлэн ажилласан эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр тус тус шагналаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт. Өдгөө дэлхий даяар “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна” гэж ярилаа.

Мөн энэ хүнд үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, тэр дундаа сувилагчдадаа талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсэж, Засаг даргын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!