Зэвсэгт хүчний 032 дугаар алба хаагчид архидан согтуурч, нэгийнхээ аминд хүрсэн гэх хэрэг өчигдөр буюу тавдугаар сарын 21-нд болжээ. Тодруулбал тус ангийн алба хаагчид талийгаачийг ажлаас гарахад нь үдэж өгөх нэрийдлээр архидан согтуурч, зодолджээ. Энэ үеэр ахлах ахлагч Р.Э амиа алдсан байна.
Талийгаачийг 032 дугаар ангийн орчим ухаангүй хэвтэж байхад нь олж эмнэлэгт хүргэсэн ч хожимдсон байжээ.