Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-ны өдрийн 22.45 минутад тус ангид алба хааж байсан 20 настай байлдагч Б даргадаа зодуулан хүнд гэмтлийн улмаас өнгөрсөн шөнө харамсалтайгаар нас барсан. Талийгаач өнгөрөгч оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан юм.

Энэ хэргийг ЦЕГ-аас тодруулахад ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн О.Эрдэнэхишиг: Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-нд 24 настай салаан захирагч дэслэгч “Г” нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь хохирогч байлдагч “Б”-ийн биед халдсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тиймээс тус салаан захирагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэхүү хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна гэх мэдээллийг өглөө.

Тэгвэл Зэвсэгт хүчний 326-р ангийн захирагч хурандаа Б.Батболдыг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд хурандаа Н.Отгонбаярыг тус ангийн захирагчаар томилсон байна. Тус ангид өнөөдөр ЗХЖШ-аас албаныхан ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!