Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ

“Инновацын 7 хоног” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

“Инновацын 7 хоног” арга хэмжээ долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ.

Энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн арга хэмжээ нь үндэсний инновацын тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилго дор болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж, нийт 1,000 гаруй төлөөлөгч оролцжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Инновацыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад УИХ, Засгийн газар анхаарч ажиллаж байна. Монголын төр шинжлэх ухааны эрдэмтдээ ачаа үүрүүлэх цаг нь болсон. Цар тахлын үед шинжлэх ухааны салбар том үүрэг гүйцэтгэж буйг хоёр жишээгээр хэлье.

Нэгдүгээрт, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн. Хоёрдугаарт, коронавирусийн эсрэг биет тогтсон эсэхийг илрүүлэх инновацын бүтээгдэхүүнийг гаргаж байна. Энэ бол том амжилт гэдгийг онцлов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд анх удаа “Академич” хэргэм хүртсэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүн Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Ц.Батбаяр, Н.Тогтохбаяр нарын эрдэмтдэд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал номын нээлт мөн өдөр боллоо. Номын дээжээс эрдэмтэн, судлаачдад гардуулан өглөө.

 

Эх сурвалж: БШУЯ

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!