Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ираны жүдо бөхийн холбооны эрхийг 2023 он хүртэл хаслаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаагаар хассанаа зарлалаа.

2019 оны Японд болсон дэлхийн аваргын тэмцээний үеэр Ираны Засгийн газраас Саид Моллаиг Израилын тамирчин Саги Мукитэй барилдуулахгүйн тулд ялагд гэж шахан шаардсан. Мөн Саидын гэр бүлийг барьцаанд аван, айлган сүрдүүлсэн юм. Харин Моллаи тушаалыг биелүүлээгүй бөгөөд тэмцээний дараа эх орондоо харилгүй, Германд цагаачилж, дараа нь манай улсын иргэн болсон билээ.

Ингээд Олон улсын жүдо бөхийн холбооноос 2019 оны аравдугаар сард Ираны жүдо бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан. Ираны жүдогийн холбоо Спортын арбитрийн шүүхэд хандаж, Шүүхээс хугацаагүй хассан шийдвэрийг хүчингүй болгосон.

Харин энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) иранчуудад дөрвөн жилийн шийтгэл оноолоо. Холбооны албан ёсны мэдээлэлд “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн Ираны жүдо бөхийн холбооны эрхийг дөрвөн жилээр зогсоолоо” гэж дурджээ.

Ираны жүдочид 2023 оны есдүгээр сарын 17 хүртэл тэмцээн уралдаанд орох боломжгүй боллоо

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!