Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд ирэх сарын 9-ний өдрөөс зогсооно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-нд орон даяар явагдах тогтоолыг УИХ-аас баталсан.

Тэгвэл хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн зогсоох нь. Санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс шилжилт хөдөлгөөнийг эхлүүлэх юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас:

25 дугаар зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх

25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

25.3.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх зохицуулалт нь ээлжит, ээлжит бус, дахин сонгуульд нэгэн адил хамаарна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!