Засгийн газраас Коронавируст халдвар цар тахлын улмаас нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хөнгөлсөн. Улмаар нэг тонн тутмын үнийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нэг шуудайг нь 940 төгрөг болгосон.
Тэгвэл хөнгөлөлттэй хугацаа ирэх сарын 1-нээр дуусч, үндсэн үнээрээ буюу нэг шуудай нь 3750 төгрөгөөр худалдаалагдана.