Фото мэдээ

КЕЙТ VS ДИАНА нарын ижилсэл

Уэлсийн гүнж Диана даанч залуугаараа хорвоог орхиж, олон ч хүний харууслыг төрүүлж байсан цаг саяхан. Тэрээр олон салбарт шилдэг нь байж, дэлхий нийтийн анхаарлыг татсан эмэгтэй яахын аргагүй мөн байлаа. Үүний ганцхан жишээг өгүүлэхэд Диана гүнжийг 20 дугаар зууны “Загварын шүтээн” хэмээн дэлхийн алдарт загвар зохион бүтээгчид нэрлэдэг. “Тэр бол жинхэнэ загварлаг гүнж. Дэлхийн сая сая эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд түүний хувцаслалт, стиль имижээс үлгэр жишээ авдаг. Диана гүнж аливаа арга хэмжээнд оролцохдоо хувцсандаа маш их ач холбогдол өгч, юу өмсөхөө удаан бодож, нухацтай ханддаг, дизайнеруудтайгаа зөвлөдөг, энэ загварт ийм л зүйлийг шигтгэн оруулах хэрэгтэй хэмээн өөрийн санаагаа нэмэрлэдэг, загварын өндөр мэдрэмжтэй нэгэн байсан” хэмээн түүнтэй хамтран ажиллаж байсан, Диана гүнжийн загварын зөвлөх, дэлхийн алдарт “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Харвей ярьсан байдаг.

Тэгвэл “People of Mongolia” сэтгүүл энэ удаагийн “Style” булангаараа Английн Кембрижийн гүнж Кейт Миддлтон Диана гүнжээс загварын тал дээр хэрхэн үлгэр дууриал авдгийг нь харьцуулан хүргэж байна. Гэхдээ уншигч та энд нэг зүйлийг онцлоорой. Зөвхөн бие давхар байх үеийн загвар шүү.

Тоорын өнгөн даашинзаар гоёсон хамгийн эхний зурагт Диана гүнж 1982 онд хунтайж Вилляамыг тээж байсан бол 2013 онд гүнж Кейт хунтайж Жоржийг хэвлийдээ тээж байжээ. Хөл хүнд үеийн буюу бэлхүүснээсээ дээш бүстэй,хээнцэр атлаа эмэгтэйлэг уг даашинзыг Диана гүнж дэгжин цагаан, ноосон цамцаар гоёсон бол Кейт ижил өнгийн нимгэн хүрмээр чимжээ.

Гэх мэтчилэн зөвхөн бие давхар үеийн гэлтгүй Диана гүнжийн бүхий л төрлийн хувцасны загварыг гүнж Кейт зориудаар дуурайдаг гэнэ. Ингэхдээ мэдээж хэрэг орчин үеийн элемент болон тухайн үеийн трендийн агууламжийг багтаахыг дизайнерууддаа санал болгодог байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!