Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ковид-19 вакцинд бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно

Өчигдөр /2021.04.24/ нийслэлд нийт 64397 хүнийг коронавирус халдварын эсрэг вакцинд хамруулсанснаар вакцины эхний тунд 660.548,  хоёр дахь тунд 178.021 хүн хамрагдаад байна.  Харин өнөөдөр /2021.04.25/ хуваарийн дагуу энэ сарын 14, 15, 16, 17, 25-нд хоёрдугаар тунгаа хийлгэх ёстой иргэд болон 55-аас дээш насныхан хамрагдана.

Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатарын иргэд вакцины нэгдүгээр тунд,  зургаадугаар сарын 10-н  гэхэд хоёрдугаар тунд бүрэн хамруулна гэдгийг  мэдээлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийн 32 хувь нь нэгдүгээр тун, 8.6 хувь нь хоёрдугаар тундаа бүрэн хамрагдаад байна.

Иргэд  вакциндаа бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтож,  вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад халдвар тараах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатайг  ЭМЯ анхааруулсаар байгаа билээ.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!