Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Коронавирусийн халдвар хүүхдүүдийн дунд нэмэгдэх хандлагатай байна”

Коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгааг ЭМЯны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох анхаарууллаа.

Тэрбээр “Манай улсад 0-18 хүртэлх насны 1.3 сая хүүхэд вакцинжуулалтад хамрагдаагүй. Үүнтэй холбоотойгоор коронавируст халдвараар өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдэхээр байна. Нийт халдвар авсан хүүхдүүдийн ихэнх хувь нь 5-14 насны хүүхдүүд байгаа юм.

Түүнээс гадна хүүхэд халдвар авсан ч илрэх шинж тэмдэг бүдэг учраас халдвар тараах эрсдэл өндөр.

Ялангуяа, бага насны хүүхэд үнэрлэх амтлах мэдрэхгүй алдагдах шинж тэмдгээ илэрхийлж мэдэхгүй тул бусад хүүхдэд халдааж байна.

Сарын өмнөхөн нийт батлагдсан тохиолдолд хүүхдүүдийн эзлэх хувь 18 орчим хувьтай байсан бол өнөөдөр 21.1 хувь болж өслөө.  Энэ нь хүн амын дархлаажуулалтад хамрагдаагүй хэсэг маань өвчлөлийн хувийн нэлээд өсгөх хандлагатай байна.

Мөн ихэнх иргэд коронавирусийн халдвараар хүүхэд хөнгөн өвчлөөд эдгэрнэ гэж ойлгож байгаа нь буруу.

Өнөөдрийн байдлаар хүүхэд хөнгөн хэлбэрээр өвчилж буй нь хэдий ч цаашид халдвар нэмэгдвэл хүүхдүүдийн дунд ч хүндрэх эрсдэл бий.

Дархлаажуулалт эрчимжиж, халдварын тохиолдол буурах хандлага ажиглагдаж байгаа ч халдвар хүүхдүүдийн дунд нэмэгдэх эрсдэл байгааг анхааруулж байна.

Тиймээс эцэг, эхчүүд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!