Амьдрал Зөвлөгөө Мэдээ Онцлох мэдээ

Короновирус тусаад эдгэсэн олны танил хүмүүсийн зөвлөгөө

Короновирусын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, монголчууд бид хүндхэн өдрүүдийг даван туулж байна. Уг вирусыг өөрийн биеэр тусаад эдгэсэн урлаг соёлын салбарын олны танил хүмүүсийг танилцуулж байна.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг

No description available.

Тэрээр одоогоор гадаадад байгаа бөгөөд тэнд байхдаа халдвар аваад эдгэсэн юм. Ингэхдээ өөрийн Влог-оороо дамжуулан тусаад эдгэсэн гэдгээ хэлсэн. Мөн өвчин туссан хүмүүсээ ялгаварлах үзэгдлийг бий болгоод байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг.

Влогийг эндээс үзээрэй.

Найруулагч Ц.Хүсэлбаатар

Мөн найруулагч Ц.Хүсэлбаатар тус вирусыг тусаад даван гарчээ.

Тэрбээр “КОВИДООР ӨВДВӨЛ ЯАХ ВЭ? Миний туршлага. К-19 ийн үед бие суларч хөдлөх ажиллахад залхуутай болж толгой дүйнгэтэн нүдний угаар хөндүүрлэж бие зарайж үе мөч нуруугаар өвдөж амьсгал давчдах мэдрэмж төрж доошоо гүйлгэн хоолонд дургүй болж бөөлжис хүрнэ.Энэ нь халдварласнаас хоёроос гурав хоноод илэрч эхэлнэ.Нэн тэргүүнд бие зарайж толгой дүйнгэтэн нүдний угаар хөндүүрлэж эхэлнэ.Эмчид хандах хүртэл энэ хооронд шууд өөрийгөө тусгаарлан халуун ус цай их хэмжээгээр ууна.Бас 350 төгрөгийн витамин С уутаар нь шууд хагас аяга халуун усанд найруулан өдөрт 3 аас 4 уутыг ууна.Бас бие өвдөхийг намдаахын тулд парацетамол ууна.Витамин D 4000 тайг өдөрт 1 ууна.С витамин 1000 нэгжтэйг өдөрт өглөө орой хоёр удаа ууж болно.Би бол ампациллин 500 тайг 6 цагаар давхар ууж байсан гэхдээ антибиотик эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй байх.Аспирин 81 болон аспирин 100 бас өдөрт 1 удаа ууж цусаа шингэн байлгана.Цус шингэлдэг учираас ууна.Тэгээд гол нь хурдан шинжилгээ өгч эмчийн заавар зөвлөлгөөг дагаарай.Маш хурдан хатгаа болж бөөрний дутагдалд оруулдаг гэнэт хүндэрдэг хүндэрсэн үедээ шууд амь насанд заналхийлдэг маш аюултай өвчин шүү.Цаг алдалгүй эмчид хандаарай халдвараас бас сэргийлээрэй.Хөл хорионы дэглэмийг сайн сахиарай.Бас их хөлөрнө даарч болохгүй шүү.Бас амт үнэр зарим хүнд мэдрэгдэхгүй болдог надад тийм зүйл болоогүй ч тамхи их муухай үнэр амттай болж ирсэн тэр чигтээ тамхийг татахгүй болчмоор л юм билээ ккк” гэжээ.

УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ


Тэрбээр “ХӨСҮТ ээс эмчлэгдээд гарч буй байдал…Эмч Оюунгэрэл сувилагч Байгалаа эгч болон тэдний баг хамт олонд Монголын бүх эмч сувилагч асрагч эмнэлгийн ажилтнууддаа эмч нарын өдрийн мэндийг хүргэж чин сэтгэлийн талархал илэрхийлье…Тэд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа…14 хоног ажил дээрээ хонож ажиллаад шууд 14 хоног тусгаарлагдана…Тэгээд гэртээ 7 ч хонохгүй дахиад ажилдаа…БАЯРЛАЛАА ТА НАРТАА..” гэжээ.

Загвар өмсөгч О.Амгаланбаатар

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болноЖүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авч, хатгаа болон хүндэрсэн байдалтай ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа тухайгаа хэдэн хоногийн өмнө өөрийн цахим хуудснаа бичсэн байдаг.
Тэрбээр “ХӨСҮТ-д Covid19 уушгинд хүрч, хатгаа болсон байдалтайгаар хүндрүүлж ирчихээд хөгийн царайлаад хэвтэж байна. Юу юу ч гадуур болоод байгаа юм. Юу эс бодогдохов. Ойрын өдрүүдийн үйл явдлаас эрүүл мэнд эрхэм баян гэсэн үгний үнэ цэнийг уушгиндаа тулгаж ухаарлаа. Энэ ковид чинь хүндхэн тусвал зүгээр нэг ханиад биш байна шүү, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаад тун хүнд байна. Энгийн нэг ханиадыг л дэлхий даяараа цар тахал гэж сүржигнэхгүй байлгүй дээ. Энд эмч нар эрвийх дэрвийхээрээ хүч хүрэлцэхгүй ч хичээж байна. Эсэн мэнд эргэн уулзахын тулд идэвхитэйгээр вакцинаа хийлгээрэй” хэмээсэн.

УДЭТ-ийн жүжигчин Г.Амгаланбаатар

No description available.

УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар “коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна” гэж олны танил хүмүүсээс анх удаа шүгэл үлээсэн.
Тэрбээр “УДЭТ-ын уран бүтээлчид гуравдугаар сарын 6-нд “Анна Каренина” жүжгийг тоглож байлаа. Гэтэл уран бүтээлчдийн нэгээс халдвар илэрлээ гэх мэдээлэл гарсан тул тоглолтоо зогсоогоод танхимд байсан үзэгчдээ гаргасан. Ингээд тоглолтод оролцож байсан жүжигчид уран бүтээлчид гээд нийт 112 хүн тэр оройдоо PCR шинжилгээ яаралтайгаар өгсөн.
Шинжилгээний хариу маргааш нь буюу гуравдугаар сарын 7-ны 16.00 цагаас эхлэн гарч, сөрөг хариу хүмүүсийн гар утсанд ирсэн. Миний шинжилгээний хариу ирдэггүй. Оройн 20.00 цагаас утас дугарч УОК, ХӨСҮТ, цагдаагаас ярьж байна гээд таны хариу эерэг гарсан тул явсан маршрутаа хэлэхийг хүссэн.
Шинж тэмдгийн хувьд үнэрлэх мэдрэмж хоёр хоног алдсан. Гэхдээ бүрэн алдаагүй. Хүн хүнд өөр өөр шинж тэмдэг илэрдэг юм билээ.

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс яагаад ил гарч, мэдээлэл өгөхгүй байна вэ гээд гайхаад байдаг. Хүмүүс нийгмийн хандлагаас маш их айдаг юм байна гэдгийг би сайн ойлгосон. Нийгмээрээ намайг нулимах вий гэдгээс айдаг учраас эдгэрсэн хүмүүс ил гарч чаддаггүй юм байна гэж бодсон” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!