Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Жагсаал цуглаанд оролцож, бөөгнөрч болохгүйг иргэддээ хандаж хэлье

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн зарлаж, гишүүд, дэмжигчид Төв талбайд жагсаал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Бидний хувьд амаргүй 100 хоног болж байна. Засгийн газрын эхний хоног дээр жагсаал болж байсан. Одоо ч жагсаал болж байна. Энэ бүгд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Үүнд ҮАБЗ-ийн гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид нэгдмэл байх ёстой. Бид иргэдийг уриалан дуудаж, цар тахлаас дээгүүр улс төрийн эрх ашгийг тавьж болохгүй.

Жагсаал цуглааныг хориглосон ч жагсаал цуглаан болж байна. Иргэддээ хандаж хэлэхэд жагсаал цуглаанд оролцож, бөөгнөрч болохгүй.

Олон хүн цуглараад халдварын тархалт ихсэж дахин хатуу хөл хорио тогтоох болбол хэн хариуцах вэ

Улс төрчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэг. Өлсгөлөн зарлаад талбай дээр суух нь халдвар хамгааллын дэглэм зөрчиж байгаа явдал. Өчигдөр мэдээллүүд авсан. Өмнөговиос шөнөдөө ирээд Хууль зүйн сайдад өлсгөлөн зарлаж буй гишүүдэд майхан сав хэрэгтэй бол гаргаж өгөхийг хэлсэн.

Олон хүн цуглараад халдварын тархалт ихсэж дахин хатуу хөл хорио тогтоох болбол хэн хариуцах вэ.

Хэн нэгэн халдвартай хүн ирээд халдвар тархвал уг үйл ажиллагааг уриалж байгаа улстөрчид хариуцахгүй. УОК, ЭМЯ, Засгийн газрын нуруун дээр ачаалал бууна. Тиймээс төрөө төлөөлөх тангараг өргөсөн эрхэм гишүүд улстөрөө ордондоо орж хийх нь зүйтэй алхам байх.

Өлсгөлөн зарлах эрхийг нь хүндэтгэж, арга буюу боломжийг нь хангах чиглэлийг Хууль зүйн сайдад өгсөн байгаа” гэв.

Санал болгох

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

ХОМ:Анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормаа 4 орон сууц, гадаадын банкинд 471 сая төгрөгийн хадгаламжтай

uuganaa90

ХОМ: Хамгийн олон компанид хувь эзэмшиж буй тоогоороо МАН, АН, ХҮН, Үндэсний Эвслийн нэр дэвшигчид тэргүүлж байна

uuganaa90

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!