Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Шаардлагатай бол ИНЕГ-ын даргыг чөлөөл, Л.Халтар сайд аа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд Засгийн газрын шийдвэрийг дагахгүй бол хариуцлага тооцохыг санууллаа.

Ерөнхий сайдыг нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус салбарынхан парк шинэчлэл болон цар тахлын үед шаардлагатай дайчилгаатай холбоотой нөхцөл байдлыг танилцуулсан юм. Ингэхэд ИНЕГ-аас шинэ нисэх буудар руу нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа учраас автобуснуудаа дайчилгаанд ашиглуулах боломжгүй гэсэн тайлбар өгчээ.

Үүнийг сонссон Ерөнхий сайд “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Ийм том толгойлсон нөхдүүдэд хариуцлага тооц. Шаардлагатай бол тэр нөхрийг ажлаас нь чөлөөл, Л.Халтар сайд аа. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэв.

Эх сурвалж: zasag.mn

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!