Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг цацсан Цагааннуурын багийн дарга Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ

“Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох “худал мэдээллийг тараасан” хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш зарлагджээ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.30 цагт зарлагдсан байна. Тус прокурорын газраас “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. 

2024-04-30 08:29

Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг цацсан Цагааннуурын багийн дарга Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ

“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг өнгөрсөн оны зургадугаар сард /2023.06.15/ цахим орчинд цацагдаж, энэ нь олны анхаарлыг татсан. 

Улмаар уг хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг удаа дараа буцааж, сунжируулсаар өнгөрсөн гуравдугаар сард /2024.03/ Сэлэнгэ аймгийн прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Ингэхдээ түүнийг цагдаагийн байгууллагаас анх шалгаж байсан “Хүнийг алахыг завдсан” гэх хэрэг нь “сураггүй алга” болж, зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацаж, олны анхааралд хүргэсэн Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байгаа аж. Тодруулбал, Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ зэрэг үйл ангиар яллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүнийг мөн гэрч, хохирогчид нөлөөлсөн гэж Эрүүгийн хуулийн 21.5.1 зүйлээр яллагдагчаар татаж, шалгаж байсан бөгөөд тус хэргийг Улсын ерөнхий прокурор үндэслэлгүй гэж үзсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь зөвшөөрөлгүй, хууль бусаар 300 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн байдаг. Улмаар түүний адууг нь албадан гаргахыг шаардаж, эсэргүүцсэн малчдыг Л.Чинбат машинаараа хөөж байгаа бичлэгийг Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзориг олон нийтийн сүлжээнд тавьснаар уг асуудал олны анхааралд очиж байсан юм.


Санал болгох

АН-аас жагсаалтаар 6-д бичигдсэн Жудагийн Баярмаа гэж хэн бэ?

uuganaa90

Татварын тогтолцоог шинэчлэх Шараагийн Отгонтуяа Хүн намаас нэр дэвшлээ

uuganaa90

Мисс Ё.Нямжав:Алдана гэж зорьж амьдрал зохиодоггүй, таамагладаг ч үгүй юм

uuganaa90

ШИНЖЭЭЧ: “Тэнүүн-Огоо” ХХК дансан дахь санхүүжилтийн үлдэгдэл мөнгийг их хэмжээгээр бэлнээр авдаг байжээ

uuganaa90

Д.Сумъябазар ногоон автобусны сонсголоос зугтсаар дуусгах уу?

uuganaa90

ТАНИЛЦ: МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс 

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!