Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.Энх-Амгалан: БШУЯ хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах насыг 3-5 болгох бодлого баримтална

Монгол Улсын Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа 2021 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 12 ба түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “БШУЯ-наас сургуулийн өмнөх нас буюу таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт 100% хамруулах бодлого барина. Мөн хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх гэх мэтчилэн олон боломжийг нээж өгөх ёстой. Ингэхэд гол нь стандартын асуудал байдаг.

Манай яамнаас цаашид сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 нас болгож, 0-3 насныхныг хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх, эцэг эхчүүдэд хоёр настай хүүхдийн хувьсах зардлыг өгөх, цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлэх зэрэг бодлого барина. Энэ талаар холбогдох хуулийн төслүүдэд тусгасан. Ойрын хугацаанд УИХ-д өргөн барина” гэлээ.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!