Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Мандах сумын малчдыг “босгосон” Түмэн айл инвест” компаний ДАЛД ЭЗЭНГ ил болгож байна !!!

Бүр цаад далд эзэн нь ХЯТАД байхыг үгүйсгэхгүй!!!
Дорноговь аймгийн Мандах сумын Алхантээг, Баянхошуу багийн нутагт “Түмэн айл инвест” ХХК “Довцог худаг” нэртэй MV-021530 дугаартай нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл авсныг нутгийнхан эсэргүүцэж “зодоон ” болсон. Анх 2014 онд Ашигт малтмал Газрын тосны газраас тус сумын “Довцог худагт” нэртэй 56098.52 га газарт сонгон шалгаруулалт зарлаж, “Түмэн айл инвест” ХХК-д ХАЙГУУЛЫН тусгай зөвшөөрлөөр олгожээ. Улмаар 2020 онд тус компани хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газраасаа 2617.58 га газрыг хасалт хийлгэн АШИГЛАЛТЫН тусгай зөвшөөрөл болгосон байна. Одоогоор энд ХV-017628 дугаартай ХАЙГУУЛЫН тусгай зөвшөөрөлтэй 36253.59 га газар, MV-021530 дугаартай 2617.58 га газрыг АШИГЛАЛТын тусгай зөвшөөрлөөр “Түмэн айл инвест ” компани эзэмшиж байна. Мандах сумын малчдын отрын бүс нутгаас бараг 60,000 га газрыг ЛИЦЕНЗЭЭР авсан ”Түмэн айл инвест” компаний жинхэнэ эзэн Ишбадамын Сүхбат нь өөрийгөө өнөөдрийг хүртэл НУУЦАЛЖ иржээ. Энэ хүн Мандах суманд очиж, нутгийнхантай уулзсангүй. Бүр лиценз эзэмшигч “Түмэн айл инвест” компанийхаа албан ёсны бүртгэл,бичиг цаасан дээр нэрээ ч оруулсангүй. БНХАУ-ын иргэн хувьцааг нь хамтран эзэмшдэг “Түмэн айл инвест” компаний бүртгэл дээр И.Сүхбат нь өөрийн төрсөн дүү Ишбадамын Наранхүүг л хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.Малчин эмэгтэйд мад тавиулдаг Б.Болор-Эрдэнэ бол гүйцэтгэх захирал нь юм. Б.Болор-Эрдэнийн дүү, малчдыг дураараа “загнадаг” Б.Болорхүү нь Хятадуудтай хамтарсан компани эзэмшдэгээс харахад “Түмэн айл инвест” компаний ард Хятадууд байх магдлал бий. Тэгээд ч бүртгэл дээр нь ч Хятад иргэний нэр байгааг харж болно.
Анхнаасаа малчдын гол бэлчээр ус, худаг дээр лиценз авсан учраас нутгийнхан зөвшөөрөхгүй, тиймээс малчдыг зодож байгаад газар нутгийг нь ухна гэдгээ тооцоолсон учир өөрийгөө нуусан биз. “Түмэн айл инвест” компаний жинхэнэ эзэн нь Ишбадамын Сүхбат гэгч бизнесмэн болохыг , тэрээр Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай хамтарсан төрийн бус байгууллага эзэмшдэг, бизнесийн хамтрагч болохыг би өчигдөр бичсэн. И.Сүхбат нь 90-ээд оны эхээр ОХУ-д оюутан байсан. Тэр үеийн оюутнуудын жишгээр тарваганы арьс зөөж бизнесийн гараагаа эхэлсэн. Одоо уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр бизнес эрхэлдэг ажээ..И.Сүхбат нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Өгөөж” компаний С.Түмэнгэрэл нартай бизнесээр холбогддог, хамтрагчид ажээ. И.Сүхбат нь
1. Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо Төрийн бус байгууллага /Б.Дэлгэрсайхантай хамтран эзэмшдэг /
2. Монгол энержи ресорси ХХК
3. Монгол хятад оросын соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих холбоо Төрийн бус байгууллага “/Өгөөж”-ийн захирал С.Түмэнгэрэлтэй хамтарч эзэмшдэг./
4. Эс Жи групп ХХ
5. Эс Жи майнинг эрдэс
6. Эс Жи дрийллинг ХХК
7. Алтай-Эксплорэйшн ХХК
8. Монголиан метал майнинг холдинг ХХК
зэрэг компани, төрийн бус байгууллагад хувь эзэмшдэг ажээ. Түүний төрсөн эгч Ишбадамын Нарантуяа, Төрсөн дүү Ишбадамын Наранхүү нар нь ч маш олон компанид хувь эзэмшдгийг бүртгэлээс харж болно.
Сэтгүүлч Б.Отгон 2022.04.20

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!