Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

МАН-ын сонгуулийн сурталчилгааг Д.Сумъяабазар албан ёсоор эхлүүллээ

МАН-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Баяр наадам бол зүгээр л далим, үнэндээ жил бүрийн долоон сарын 10-13-ны өдрүүдэд МАН, тэр дундаа Нийслэлийн удирдлагуудад сонгуулийн сурталчилгаагаа хийх томоохон завшаан тохиодог. Энэ арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар удирдан зохион байгуулдаг гэхэд болно. Тэрбээр Долгорсүрэн заан, Асашёорюү Д.Дагвадорж нартайгаа албан ёсоор гардаг байсан Хүй долоо худаг дахь дэнж дээрээ сүүлийн жилүүдэд дүүргийн иргэдээ хүлээн авах арга хэмжээ зохион байгуулсаар байна.
Өнгөрсөн зун дан ганц Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүлээн авах баяр наадам Долгорсүрэн зааны буурин дээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил төвийн зургаан дүүрэг нэг нэг гэрээ бариад, нэг ёсондоо нийслэлийн наадам нэртэй сонгуулийн сурталчилгаа тэнд дориухан болж өнгөрлөө. Хэн нь хүчтэйгээ үзэх мэт урлагийнхныг дүүрэг дүүргээрээ авчран дуулуулж, концерт тоглогдон, хэдэн зуугаар нь иргэдийг эхний өдрүүдэд зөөж, хооллон ундалж, идүүлж уулгаад буцааж байсан бол дараагийн өдрүүдэд дүүргийн ажилчид, намын идэвхитнүүд гээд цуваа тасарсангүй. Автобус автобусаар нь иргэдийг зөөж, идүүлж уулгаж байгааг сонгуулийн сурталчилгаа гэхгүй юм бол өөр юуг сонгуулийн сурталчилгаа гэх юм бэ. Өнгөрсөн жил ч мөн адил Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн иргэдийг автобус автобусаар нь авчиран дайлж, цайлаад сүр дуулиантай баяр наадам хийж байсан нь манай фондод зураг нь түүх болон үлджээ.
Харин энэ жилийн хувьд Д.Сумъяабазар Нийслэл гэсэн хаяг бүхий гэртээ 11-ний үдээш хойш ороод тэр чигтээ бүгээд шөнө дөлөөр гарч одсон юм. Улс, нийслэлийн бүхий л цагдаа, цэргийн хурандаа, генералуудыг бөөндөж авчираад уулзаж суугаа харагдсан. Сонгууль, улс төрд цэрэг, цагдаагийн дарга нар чухам хамааралтай болсон нь энэхүү уулзалтаас нь харагдаж байгаа нь харамсалтай. Ийнхүү сонгуулийн далд сурталчилгаа хэдийнэ эхэлж, Д.Сумъяабазар өөрийн гарах нүх сүвээ бүх талаар хийж эхэлжээ. Чухамдаа Засаг даргаар үлдэх үү, УИХ-д үзэх үү гэдэг нь тодорхой бус ч аль нь ч байлаа гэсэн түүнд ашигтай.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!