Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Маргаашнаас гурав хоног АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА зарахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ долоо хоногийн лхагва гарагт /2021.06.09/ болно.

Сонгуулийн санал хураалт, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан зургаадугаар сарын 8-10-ны өдрийг хүртэл гурван хоног архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

Мөн эдгээр өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зохицуулалттай байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг дараах байдлаар заажээ.

 67 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа

  • 67.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана,
  • 67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах,
  • 67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах,
  • 67.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!