Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

МИАТ компани Африк тив рүү анх удаа нислэг үйлдлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн JU1015 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хѳлѳг Ѳмнѳд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотын чиглэлд захиалгат нислэг үйлдлээ.

Уг нислэг Монгол Улсаас эхлэлтэй Африк тивийг зорьсон анхны нислэг бѳгѳѳд МИАТ компанийн агаарын хѳлгүүд дэлхийн таван тивд хүрч чадсан гэдгээрээ онцлог юм.

Тус нислэгийг үйлдэхийн тулд агаарын замын дагуух нийт 20 улсын агаарын тээврийн удирдах байгууллагаас 24 тѳрлийн зѳвшѳѳрлийг авах, тооцоо судалгаа хийх, урьдчилсан бэлтгэлийг хангаж ажиллах, газрын үйл ажиллагааг хамтран ѳндѳр түвшинд зохион байгуулах зэрэг ажлыг түргэн шуурхай амжилттай зохион байгуулан ажилласан юм.

ѲАБНУ-ын Йоханнесбург хотыг зорьсон уг нислэг 24 цаг 2 минут үргэлжилсэн ба буцах нислэг 22 цаг 27 минут үргэлжилж ѳнѳѳдөр 06:44 цагт Улаанбаатар хотын Буянт-Ухаа ОУНБ-д амжилттай газардлаа.

Дэлхий дахинд тархаад байгаа цар тахлын хүнд үед МИАТ компанийн хамт олон ѳѳрсдийн бүх нѳѳц бололцоог дайчлан ажиллаж байна гэж тус компаниас мэдээллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!