Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” нээлтээ хийгээд буй.
Гэвч COVID-19 цар тахлын эрсдэл улам нэмэгдэж байгаа тул нийгмийн хариуцлагын хүрээнд хүрээлэнгийн зүгээс үйл ажиллагаагаа 2021 оны зургаадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдлээ.