Ю.Балжидмаа өнөө цагийн шалгарсан моделиудын нэг. Өндөр гоолиг бие, өнгөлөг зүс царай гээд бүгдийг бурхан түүнд харамгүй хайрласан. Тиймдээ ч орчин цагийн загварын тайзыг тэрбээр өнгөлж байна. Гэхдээ модель хүний хөл, алхаа гишгээ, зогсолт гэхэд нэг л “хачин” харагдаад байгааг зарим хүмүүс шүүмжлэх аж. Тайзан дээр яг таг алхдаг тэрбээр энгийн үедээ энд тэнд иймэрхүү алхаа гишгээтэй олны өмнө гардаг нь хачирхалтай. Уг нь модель хүний хөл хамгийн уран сайхан байх ёстой атал мань бүсгүй “дугуйрч” ирээд л зогсож, алхах нь анхаарал татна. Эсвэл хөлөө тайзан дээр ихэд эвтэйхэн нууж чаддаг юм болов уу, ямартай ч Балжидмаагийн хөлөнд нэг л асуудал байна даа.