Монголын авто спортын хамгийн шилдэг тамирчдын нэг, ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.
Алдарт “Дакар ралли”-гаас авхуулаад авто спортынхны шандсыг сорьсон томоохон олон, олон уралдаанд хурд сорьж, Монголдоо олон анхдагч амжилтын эзэн тэрбээр улсынхаа авто спортын салбараас мэндэлсэн анхны гавьяат болж байгаа юм.