Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монголын анхны папараци сэтгүүл “Соронз” аппликейшнаар хүрдэг боллоо

Анхны дугаараа хэвлүүлснээс хойш 12 жилийн турш Монголын хамгийн их уншигчтай, хамгийн эрэлттэй сэтгүүл байж ирсэн, папараци төрлийг монголчуудад анхлан танилцуулсан “Соронз” сэтгүүл, технологийн “WorldPlus” компанитай хамтран “Соронз” аппликейшнийг 2021.04.05 өдрөөс олон нийтэд хүргэж эхэллээ.

Уг аппликейшнаас та “Соронз” сэтгүүлийн сүүлийн үеийн болон хамгийн анхны дугаарыг худалдан авч унших боломжтой бөгөөд олны танил болон шинээр тодрон гарч ирж буй эрхмүүдийн амьдралын хэв маяг, сонин хачны тухай цаг алдалгүй гар утаснаасаа мэдэх боломжтой юм. Цаашид өнгөрсөн хугацаанд эрхлэн гаргасан нийт 240 гаруй дугаарыг цахимжуулан оруулах юм байна.

“Таныг Соронз мэт татна” уриандаа нийцсэн агуулга, нийтлэлүүдийг урьд нь дэлгүүрт таарсан үедээ л санаандгүй байдлаар худалдан авдаг байсан бол одоо цоо шинэ дугааруудыг урьдчилан захиалж, редакциас гарсан даруйд нь гар утсандаа шуудхан татах боломжтой гэсэн үг. Сэтгүүлийн дижитал хувилбар нь бусад апп шиг дан PDF форматтай бус, зураг, текст, видео хосолсон бүрэн интерактив учраас таныг соронздон татах нь дамжиггүй.

Аппликейшний нэг давуу тал нь гадаадад суугаа иргэдэд Монголын амьдралын хэв маяг, анхаарал татаж буй дүрүүдийн талаар мэдээлэлтэй болж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байна. Appstore болон Playstore-ийн аль алинд байршсан тул та аппликейшнаа яг одоо татаад “Соронз”-ын соронз мэт дугааруудыг уншаарай.

Апптатах линк: https://app.soronz.mn/

Facebook холбоос: https://www.facebook.com/soronzmn

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!