Амжилт Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монголын “Шат” богино хэмжээний кино Америкийн “Cinequest” кино наадмаас шагнал хүртлээ

Монголын “Шат” богино хэмжээний кино Америкийн “Cinequest” кино наадмаас “Шилдэг гэр бүлийн богино хэмжээний кино”-ны шагнал хүртжээ.

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын Урлагийн зөвлөлийн “Бид чадна-Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд Австрали, Монгол мэргэжлийн кино уран бүтээлчид хамтран 2019 онд бүтээсэн байна.

Тус кино нь 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам, Ази номхон далайн бүсийн дэлгэцийн форумд сонгогдож байсан удаатай аж.

Тус кинонд гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй “Сонор” үсчний сургалтад сурахаар шийдэх бөгөөд түүний өмнө даван гарах ёстой төрөл бүрийн шат тулгардаг тухай өгүүлнэ. Энэхүү кино нь хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэхийн тулд өөрсдөө оролцон бүтээснээрээ онцлогтой.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!