Онцлох мэдээ Шар мэдээ

“Монгол Жоли”-гийн амралт

Холливудын сайхан бүсгүй жүжигчин Анжелина Жолитой усны дусал мэт ижилхэн нэгэн бүсгүй бол яахын аргагүй “Түшиг” их дэлгүүрийн захирал Э.Мөнгөнцэцэг. Тэр тусмаа   түүний хамар, уруул, нүд, хөмсөг гээд тоочоод байвал төстэй зүйл нэлээдгүй их.  Э.Мөнгөнцэцэгийг  энэ тэнд явж байхад  зарим нэг хүмүүс Анжелинатай Жолитой адилхныг нь  гайхан цоо ширтэж барьц алдуулах тохиолдол мэр сэр гарч байсан гэдэг. Харин энэ удаа VIP  үйлчилгээг тахин шүтдэг хатагтайн ориг төрхийг уншигчидтайгаа уулзуулж байна.

Тэрээр “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байснаас гадна гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн нэгэн.


Монголд брэнд гэдэг нэр сураг төдий байхад тансаг үнэртнүүдийг оруулж ирсэн сүйхээтэй, чамбай бизнесмэн бол  түүний нөхөр Г.Баттүшиг. Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан хатагтай Сүхээгийн ганц хүү гэдгээр нь бизнесийн хүрээнийхэн сайн мэддэг. Г.Баттүшигийн тухайд АНУ-д боловсрол эзэмшиж ирэн, гэргийнхээ хамт аав, ээжийнхээ бизнесийг үргэлжлүүлсэн  нэгэн.    Тэд  “Түшиг”  ХХК-аа групп  болгон үргэлжлүүлж, Түшиг их дэлгүүрээс гадна Улаанбаатар их дэлгүүрээ нээж  амжилттай ажиллуулж байгаа юм.Монголын Анжелина Жоли өдгөө тэрсхэн хоёр хүүхдийн ээж төдийгүй  сүүлийн үед  “Улаанбаатар” их дэлгүүрийн захирлаар ажиллан, Монголын бизнесмен эмэгтэйчүүдийн нэгэн нүүр царай нь болж яваа билээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!