Мэдээ

Монгол сонсогчид ОХУ-ын цэргийн тусгай үүргийн онгоцоор ирэх боломжтой боллоо

 

Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд шинэ төрлийн “Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалах яамны харъяа их дээд сургуулиудад суралцаж буй Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, мөн Монгол улсын бусад байгууллагуудын сонсогчид, энгийн сургуулийн оюутнуудыг Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн эх оронд нь авчрах асуудлыг судлахыг хүсчээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд монгол сонсогчдыг эх оронд нь авчрах цэргийн тусгай үүргийн онгоц зохион байгуулах хүсэлт тавьсан юм. Үүний дагуу  С.Шойгу Монголын талын хүсэлтийг нааштай хүлээн авч, эхний ээлжинд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг Монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх боломжтой гэсэн хариу өгчээ.  Ийн сайд Н.Энхболдын тавьсан хүсэлтийн дагуу Сергей Шойгу монгол сонсогчдыг ОХУ-ын цэргийн тусгай үүргийн онгоцоор эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.

Ингэснээр ОХУ-д сурч буй цэргийн сургуулийн монгол сонсогчид удахгүй эх орондоо ирэх боломжтой боллоо.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!