Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Токиогийн олимпод оролцох эрх авлаа

“Софи-2021” чөлөөт бөхийн олимпын эрхийн сүүлийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны болон Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө шалгаран үлджээ.

Тэрбээр хагас шигшээд Европын гурван удаагийн аварга, Азербайжаны 33 настай тамирчин Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар “Токио-2020” олимпын наадамд оролцох эрх авсан байна.

Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын найм, Монголын баг (TEAM MONGOLIA)-ийн 22 дахь эрх байв.

Өнөөдөр Э.Бэхбаяр алтан медалийн төлөө 2017 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Такахашитай барилдана.

Эх сурвалж: Монгол Үндэсний олимпын хороо

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!