Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монгол эрдэмтдийн бүтээсэн ЕЛИЗА оношлуурын төслийн үр дүнг танилцууллаа

КОВИД-19 халдварын эсрэг биетийн урвалыг тогтоож, илрүүлэх оношлуур бүтээж байгаа эрдэмтдийн төлөөлөл ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “КОВИД-19 халдварыг илрүүлэх ЕЛИЗА оношлуур гаргаж авсан төслийнхөө үр дүнг танилцуулъя. Манай улс болон дэлхийн бусад орнуудад эсрэг төрөгчид суурилсан түргэвчилсэн оношлуур болон PCR  оношлуурыг ашиглаж байгаа.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард ШУА, БШУЯ, ЭМЯ, ХӨСҮТ, Шинжлэх ухаан технологийн сан хамтраад энэ вирусийн эсрэг биет хүний цусны сийвэнд тогтож байгаа эсэхийг илрүүлэх ЕЛИЗА оношлуур бүтээх ажлыг эхлүүлсэн. Энэ оношлуурын сайн талууд гэвэл Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад ЕЛИЗА оношлуурыг унших төнөг төхөөрөмж нэлээд өргөн хэрэглэгдэж байгаа. Мөн бусад төрлийн оношлуурыг бодвол хямд үнэтэй хийх зорилт тавьж ажилласан.

Уг оношлуураар халдвар авсан хүний эдгэрэлтийн явц, дархлаа тогтоцыг үзэх боломжтой. ​Түүнчлэн шинж тэмдэггүй өвчлөөд байгаа байгаа хүмүүсийг илрүүлэх, сүргийн дархлаа тогтож байгаа эсэх, вакцинжуулалтын дараах дархлаа ямар түвшинд байгааг тогтоох боломжтой юм.

Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1-н гэхэд бид оношлуурынхаа эхний загварыг гаргаж аваад долоон хүн дээр туршилж хийж үзэхэд эсрэг биетийг маш сайн илрүүлж байсан. Ингээд оношлуур хийх боломжтой гэсэн үр дүнгээ хоёр яам болон ШУА-ийн удирдлагуудад танилцуулж, олон хүн дээр туршилт хийх болсон. Тухайн үед ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан 200 хүний сорьцод БНХАУ-аас орж ирж байгаа оношлууртай харьцуулж судалгаа хийсэн. Ингэхэд манай оношлуур мэдрэг чанар илүү өндөртэй ажиллаж байсан гэх дүгнэлтэд хүрсэн.

Дүгнээд хэлбэл энэ оношлуурыг оношилгоонд хэрэглэх боломжтой бөгөөд ижил түвшний импортын оношлууртай харьцуулахад хэд дахин хямд өртөгтэй” хэмээн ярилаа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!