Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монгол эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын нээлт ирэх долоо хоногт болно

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, COVID-19 халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа ирэх долоо хоногт болно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр “Шүлснээс коронавирус илрүүлэх, монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур бэлэн болсон. Оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан бөгөөд өчигдөр зөвшөөрөлд нь гарын үсэг зурагдсан.

Тиймээс одоо үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй. Анагаах ухааны үндэсний их сургууль дээр лаборатори нь бэлэн болсон.

Ирэх долоо хоногоос танилцуулга болон нээлтийн үйл ажиллагаа болно” гэв.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой аж.

Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд юм байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!