Амьдрал Мэдээ

“Монном“ аппликейшн Монголын зохиолчдын эвлэлтэй хамтарч ажиллахаар боллоо

“Хан Акуа” ХХК-ийн “Монном” аппликейшн болон Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/ хамтран “Утгын чимэг” наадмын шилдэг бүтээлийг цахим талбарт хувирган контент бүтээх санамж бичигт өнөөдөр /2022.01.20/ гарын үсэг зурлаа.

“БОЛОР ЦОМ” МААНЬ “ШИЛЭН ЦОМ” БОЛЖ БАЙНА

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо “Монном” хэмээх үндэсний уран зохиолыг дэмжигч байгууллагатай цаашид хамтарч ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 39 дэх удаагийн “Болор цом”-оос эхлэн “Болор цом” маань шилэн болж байна. Учир нь энэхүү яруу найргийн наадмыг “Монном” аппликейшнээс хүн бүхэн ямар яруу найрагч ямар шүлгээ уншаад ямар дүнтэйгээр “Болор цом” яруу найргийн наадамд тэргүүлэв, яаж оролцов гэдгийг нээлттэй харж болохоор болж байна. Нэг ёсондоо “Болор цом” маань “Шилэн цом” болж байна. “Монном” аппликейшн нь Монголын зохиолчдын эвлэл дээр болж байгаа утга зохиолын олон төрөлт арга хэмжээнүүдийг үнэ төлбөргүй сурталчлахаас гадна МЗЭ-ийн гишүүн, яруу найрагчдын бүтээлийг уншигч олонд хүргэнэ” гэлээ.

“МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ “МОННОМ” АПП-ААР ДАМЖУУЛАН ДЭЛХИЙ ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС ҮЗЭЖ, СОНСОХ БОЛОМЖТОЙ”

“Монном” аппликейшны менежер Н.Пүрэвдорж “2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Монном аппликейшн Монголын зохиолчдынхоо бүтээл туурвилыг залуучуудад хүргэх хамгийн боломжит суваг болох онлайн апп-аар дамжуулан хүргэж байна. Хэдий богино хугацаа боловч Үндсэн хууль болон дагалдах хуулиудыг онлайн болгож үнэ төлбөргүй “Монном” аппликейшнд байрлуулж хүмүүсийн хүртээл болголоо. Түүнчлэн МЗЭ-тэй хамтран 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн тэмцээнд зохиол бүтээлээ туурвиж байгаа яруу найрагчдын бүтээлийг олон хүнд хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Дараагийн төлөвлөгдөж байгаа ажил маань “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын шилдэг зохиолуудыг дүрстэй контент болгон хүргэхээс гадна “Монном” апп-аар дамжуулан дэлхий өнцөг булан бүрээс үзэж, сонсох боломжтой нөхцөлийг хангаж ажиллана. Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай” гэв.

Санал болгох

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг хийхдээ зөвхөн нэг дүүрэгт улсын төсвийн 845 сая төгрөгийг зарцуулжээ

uuganaa90

ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БАЙСАН Г.ДАМДИННЯМ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ТЭРБУМЫН ХАУСТАЙ, 300 САЯЫН ЖИЙПТЭЙ БОЛЖ ХӨЛЖЖЭЭ

uuganaa90

Г.Сайханбаярын ухуулагч хүн алсан бол Ч.Хүрэлбаатарын штабынхан бусдын эд зүйлийг булаажээ

uuganaa90

“Хөгжлийн тав”-аас авилгатай нэр холбогдож байсан нь Н.Хүрэлбаатар

uuganaa90

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!