Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Морингийн даваа, Баянголын аманд ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН орон сууцтай болно

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, түгжрэлийг сааруулах, Ганданг дахин төлөвлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Энэ талаар хотын дарга Д.Сумъяабазар танилцуулав.

Тэрбээр дараах мэдээллийг өглөө

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулна

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Нийслэлд 226 мянган гэр хорооллын айл байна. 1992 оныг бодвол хот асар их ачааллыг авдаг болсон. Тиймээс цоо шинэ эрх зүйн зохицуулалт оруулж ирнэ. Хотын төвлөрлийг сааруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, инженерийн байгууламжийн эх үүсвэр зэргийг зохицуулах үндсэн тулгуур нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль байх болно.

Гандангийн уламжлалт хэв маягийг хадгалсан төлөвлөлт хийнэ

Гандан хийд анх 1778 онд шашны төв нэрээр байгуулагдаж байсан. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Гандан орчмын 55,8 га газарт төлөвлөлт хийгээгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Гандан орчмыг Соёл, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа. Гандангийн ойр орчныг автомашингүй бүс болгох тал дээр онцгой анхаарна. Уламжлалт хэв маягаа хадгалсан төв болно.

Морингийн даваанд 86 га газарт, Баянголын аманд мөн залууст зориулсан орон сууцны хороолол босгоно. Дэнжийн 1000, Баянхошуу дэд төв, СХД-ийн арын дэнжид инженерийн байгууламжийг шийдсэн нийтийн эзэмшлийн орон сууцны хороолол бүтээн байгуулна.

 

 

Санал болгох

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Булган аймгийн булчинтай Засаг

uuganaa90

С.Амарсайханы ах С.Отгонбаяр Туул голын эргийн 14 мянган бургас хядан тансаг харшууд барьж байна

uuganaa90

Б.Цэцэгийн хайр

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!